Чингис Комикс app for iPhone and iPad


4.1 ( 2461 ratings )
Entertainment Book
Developer: Mongol Content (Hong Kong) Limited
Free
Current version: 1.3, last update: 7 years ago
First release : 23 Nov 2013
App size: 33.03 Mb

"Чингис хаан" комикс цувралыг ухаалаг утас, таблетууддаа татан авч үзэх боломжтой боллоо.

"Монголын нууц товчоо"-нд үндэслэн бүтээгдсэн Чингис хааны төрөөд насан эцэслэх хүртэлх амьдрал, туулсан зовлон, бүтээсэн гавъяа, дэлхийг эзэлсэн баатарлаг үйлс, удирдагч хүний мөн чанарын талаар өгүүлэх энэхүү комикс ном нь анх 2005 онд хэвлэгдэн гарснаасаа хойш одоог хүртэл Bestseller номын жагсаалтад байсаар байгаа төдийгүй дунд сургуулийн сурагчдын зайлшгүй унших номын тоонд ордог юм.

Чингис хаан бол дэлхийн шинэ эрин үе буюу интернэтийн эрин үеийг үндэслэн бий болгосон хүн гэдгийг дэлхий даяараа хүлээн зөвшөөрч, түүний гавъяа зүтгэлийг ихэд үнэлэх боллоо.

Одоогоос 800 гаруй жилийн тэртээ амьдарч байсан Монголын агуу их удирдагч Чингис хаан 66 насыг наслахдаа өөрийн мөрөөдлөө гүйцэлдүүлж, улс орноо төвхнүүлэн нэгтгэх агуу үйл хэргийг бүтээж амжилтын оргилд хүрсэн юм.
Түүгээр ч зогсохгүй Өрнө Дорно болон Ази, Европыг нэгтгэж энх тайвныг Монгол нутагтаа төдийгүй дэлхийн тэн хагаст тогтоож чадсан гавъяатай.
Тухайн үедээ эрдэм боловсролгүй байсан гэгдэх Чингис хаан энэ агуу том ялалтыг хэрхэн байгуулсан, Дэлхийн том гүрнүүдийг хэрхэн эзэлж байсан?, Дэлхий дахинаа түүний авчирсан шинэ эргэлтүүд, Агуу том хэрэм цайзуудыг хэрхэн нурааж байсан зэрэг олон асуултын хариуг энэхүү 20 цуврал бүхий комикс номоос мэдэж авч амьдралын их эрч хүч, итгэл найдвар, үнэт сургамжийг авч чадах болно.